Боли

Нууцлалын бодлого

Шинэчилсэн: 2026 оны 11 сарын 1

Боли (boliapp.mn) нь SIXSENSE LLC-ийн апп. Таны зуршил, тэмдэглэл маш хувийн мэдээлэл гэдгийг бид ойлгодог. Энд бид юу хадгалдаг, яагаад, хэрхэн устгахыг энгийнээр бичлээ.

Бид юу хадгалдаг вэ

Хэн харж чадах вэ

Таны тэмдэглэл, зуршлын мэдээллийг зөвхөн та харна. Мэдээллийн сан мөр бүрийн хандалтын хамгаалалттай (Row Level Security): өөр хэрэглэгч таны мөрийг уншиж чадахгүй. Бид мэдээллийг зарахгүй, зар сурталчилгаанд ашиглахгүй.

Амин (AI)

Аминтай ярихад таны мессеж, тухайн үеийн товч тоо (хэдэн өдөр цэвэр, өдөөгч, зорилго) хариулт бэлдэхийн тулд AI үйлчилгээ рүү (Anthropic) дамжина. Ярианы түүх таны төхөөрөмж дээр хадгалагдана, сервер дээр зөвхөн хэдэн мессеж илгээснийг тоолно. Амины дуу хоолойг ElevenLabs үүсгэдэг.

Хаана хадгалагдах вэ

Supabase (мэдээллийн сан, нэвтрэлт), Netlify (вэб), Resend (нэвтрэх код и-мэйл), Whop (картын төлбөр).

Устгах

Апп дотор: Миний бүртгэл, «Боли өгөгдлөө устгах». Боли дээрх бүх зуршил, тэмдэглэл, профайл шууд устна. Нэвтрэх бүртгэл тань SIXSENSE LLC-ийн бусад аппуудтай хуваалцдаг тул тэр хэвээр үлдэнэ. Бүрэн устгуулах бол info@boliapp.mn хаягаар бичээрэй. Төлбөрийн бүртгэл нягтлан бодох бүртгэлд таны нэргүйгээр үлдэнэ.

Насны хязгаар

Боли 16-аас дээш насныханд зориулагдсан.

Холбоо барих

info@boliapp.mn

Боли · SIXSENSE LLC · info@boliapp.mn · boliapp.mn