Үйлчилгээний нөхцөл
Шинэчилсэн: 2026 оны 11 сарын 1
Боли гэж юу вэ
Боли бол архи, тамхи, мөрийтэй тоглоом, мансууруулах бодис, порно, утас зэрэг муу зуршлаа орхиход тань дэмжлэг үзүүлэх апп: өдөр тутмын тэмдэглэл, хугацаа тоолох, самбар, сануулга, дасгал, тэмдэглэл, AI хамтрагч Амин. Боли бол эмчилгээ биш. Эмч, сэтгэл зүйч, донтолтын мэргэжилтний тусламжийг орлохгүй. Онош тавьдаггүй, эм зааж өгдөггүй.
Аюулгүй байдал
- Яаралтай үед 103 (түргэн тусламж) эсвэл 105 (онцгой байдал) руу залгана уу.
- Сэтгэл санаа маш хүнд байвал 1800-2000 (Сэтгэцийн эрүүл мэндийн утас, 24 цаг, үнэгүй) руу залгаарай.
- Архи, мансууруулах бодис, тайвшруулах эм (бензодиазепин), опиоидыг өдөр бүр их хэмжээгээр хэрэглэж байсан бол гэнэт болих нь аюултай байж болно. Эхлээд эмчид хандаж, хяналттайгаар болиорой. Боли тун, хэмжээ, «аюулгүй хэрэглээ»-ний зөвлөгөө өгдөггүй.
- Хэтрүүлэн хэрэглэсэн, ухаан алдсан, амьсгал удаашрах шинж илэрвэл шууд 103.
- Мөрийтэй тоглоом: Боли хожлын зөвлөгөө өгдөггүй. 1800-2000 утас энэ асуудлаар ч зөвлөнө.
Туршилт ба төлбөр
Шинэ бүртгэл 7 хоног бүх боломжийг үнэгүй ашиглана. Үүний дараа Боли Премиум: сард 9,900₮ эсвэл жилд 69,000₮. Картын төлбөрийг Whop ам.доллараар (Монголбанкны ханшаар тооцсон дүнгээр) авна. Захиалга сонгосон хугацаагаар автоматаар сунгагдана. Миний бүртгэл хэсгээс хүссэн үедээ цуцлах боломжтой, төлсөн хугацааны эцэс хүртэл эрх хэвээр. Туршилтын дараа ч цэвэр хугацааны тоолуур, SOS, яаралтай тусламж үнэгүй.
Буцаалт
Төлбөртэй холбоотой асуудлаа 14 хоногийн дотор info@boliapp.mn хаягаар бичвэл бид шийдвэрлэнэ.
Хэрэглэгчийн үүрэг
Өөрийнхөө бүртгэлийг хамгаална. Апп-ыг хууль бус зорилгоор ашиглахгүй.
AI-ийн хариулт
Аминий хариулт ерөнхий дэмжлэгийн зорилготой бөгөөд алдаатай байж болно. Эрүүл мэндийн шийдвэрээ эмчтэйгээ ярилцаж гаргаарай.
Эх сурвалж
Тамхинаас гарсны дараах эрүүл мэндийн өөрчлөлтийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (WHO) мэдээллээс, архинаас гарах үеийн анхааруулгыг Их Британийн NHS-ээс, яаралтай дугааруудыг Харилцаа холбооны зохицуулах хороо (crc.gov.mn), 1800-2000 утсыг findahelpline.com-оос авав.
Компани
SIXSENSE LLC. info@boliapp.mn
Боли · SIXSENSE LLC · info@boliapp.mn · boliapp.mn